Манай цахим хуудсанд тавтай морилно уу

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сүүлийн жилүүдэд БНХАУ-д зорчиж буй манай иргэд БНХАУ-ын хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх, ялангуяа хулгайн гэмт хэрэгт холбогдон саатуулагдах, улмаар ял авах тохиолдол ихсэх хандлагатай байна.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд “...Улсын эсхүл хувийн эд хөрөнгийг хулгайлах, бага бус хэмжээтэй эд хөрөнгө хулгайлсан эсхүл давтан үйлдсэн, хүний байнга амьдрах орон байранд нэвтрэн үйлдсэн, зэвсэгтэй үйлдсэн, халаасны хулгай үйлдсэн бол 3 жилээс доош хугацаатай хорих, баривчлах, саатуулах ял оноож, мөнгөн торгууль ногдуулна. Их хэмжээний эсхүл хүнд хэлбэрийн бол 3 жилээс 10 жилийн хугацаатай хорих ял, мөнгөн торгууль ногдуулна. Тоо хэмжээ нь их эсхүл ноцтой хүнд хэлбэрийн бол 10 жилээс дээш хугацаатай эсхүл хугацаагүй хорих ял оноож, мөнгөн торгууль ногдуулж, эд хөрөнгийг хураана” гэж заасан байдаг.
дэлгэрэнгүй

Монголын түүх, соёлын өв, зан заншлыг гадаадад сурталчлах, гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих зорилгоор “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад амьдарч буй иргэд, байгууллага дунд зарлаж байна.

Монголын түүх, соёлын өв, зан заншлыг гадаадад сурталчлах, гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих зорилгоор Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Гадаад хэргийн яамнаас 2 дахь жилдээ “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад амьдарч буй иргэд, байгууллага дунд зарлаж байна.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ АРДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН БАЙНГЫН ЗӨВЛӨЛДӨХ АЖЛЫН ХЭСГИЙН III ХУРАЛДААН БОЛОВ

Монгол Улсын Гадаад хэргийн яам БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн III хуралдаан 2016 оны 4 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо амжилттай болов. Хуралдаанд Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд дарга Юнь Гуанжун нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцов.
дэлгэрэнгүй

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН-ҮҮД СУМАНД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛ ЦАЙ ВЭНЬРУЙД КОНСУЛЫН ЭКЗЕКВАТУР ГАРДУУЛАВ

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд суманд суух Ерөнхий консул Цай Вэньруйд Консулын Экзекватур гардуулав.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС ХОНКОНГ ХООРОНД ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотноо 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хонконгийн Аюулгүй байдлын сайд, ноён Лай Тунг-квок нар гарын үсэг зурав.
дэлгэрэнгүй
 

Like us

Зар сурталчилгаа